2011 оны 12-р сарын 6, Мягмар гариг, С. Лхагвасүрэн
Ам.долларт хамгийн их нөлөө үзүүлж болох хоёр валютын эсрэг Хятад улс интервенц хийлээ.
Хятад улс даваа гарагийн өглөө санхүүгийн зах зээлд Канад доллар, Австрали долларын эсрэг юанийг арилжсан байна. Үүнийг ажиглагчид юанийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилготойгоор хийж байгаа ээлжит алхам гэж үзэж байна. Юань Австрали долларын эсрэг 6.1266 ханштай байсан бол арилжааны дараа -218 пипээр унаж 6.1048 болжээ. Канад доллар 6.2769 байсан бол -278 пипээр унаж 6.2491 болжээ. Энэ үйлдэл нь мөн америк долларын эсрэг юанийн ханшинд ч мөн нөлөөлжээ. Ам.долларт хамгийн их нөлөө үзүүлж болох хоёр валютын эсрэг юань бараг 3% чангарлаа. Дараа нь эргэж татах ямар нэг үйлдэл ажиглагдалгүй ханшаа хэвээр хадгалсан нь интервенц үр дүнтэй болж, хүчээ аваад байсан ам.доллар эргэн суларч эхэлсэн байна. Ингэснээр америк доллар дахин тогтворгүй хэмээх нэр зүүхэд хүрч байгаа юм.Танд хамаатай ч байж мэднэ...
Хэдхэн жилийн өмнө ДОХ/ХДХВ орост илэрчээ гэх мэдээг сонсоод хөдөөний нэгэн хөгшин Москвад сурдаг оюутан хүүдээ хандаж:
-За хүү минь аяга тавaгаа сайн хямгадаж яваарай. Элдэв хүнтэй гар барьж болохгүй гэнэ шүү. Энэ өвчинийг туссан хүн бүр үхдэг гэж байна. Гадуур явахдаа амны хаалт зүүгээд явж байгаарай гэж захиж байсныг тодхон санаж байна. Тэр үед би жаахан охин байлаа. Ямар сонин өвчин гараа вэ хөдөөнөөс ирсэн энэ өвөө ингэж захиж байгааг бодоход энэ өвчин салхиар бас ахуйн хэрэгслэлээр дамжин халдварлаж улмаар үхэлд хүргэдэг юм байна даа гэсэн ойлголтыг авч байснаа саяхан санаад битүүхэн инээд хүрч билээ. Тэр үед хүмүүс энэ өвчиний талаарх ойлголтыг ингэж л авч байлаа... 1981 оны 6-р сарын 5-ны өдөр анх Лос Анжелос хотын ижил хүйстэн хэсэг залуусаас ДОХ/ХДХВ илэрсэн тухай мэдээ Дэлхий даяар тархаж аюулын харанга дэлдсэн түүхтэй. Өнөөг хүртлэх 30 жилийн хугацаанд 60 гаруй сая хүн халдвар авч, 30 сая шахам хүн ХДХВ, ДОХ-ын улмаас нас барж хүн төрөлхтөн уг өвчний улмаас асар их хохирлыг амссаар байна. Одоо дэлхий дээр 33,3 сая хүн, үүний дотор 2,5 сая 15 хүртлэх насны хүүхэд ХДХВ-ийн халдвартай амьдарч өдөрт 7000 хүн шинээр халдвар авч байна. Өнөөдөр дэлхий дээр 42 сая орчим хүн энэ өвчнөөр өвчлөөд байна.
Дэлхийн анагаах ухаанд энэ өвчний талаар бүрэн судалгаа тэр үед байхгүй байсан учраас энэ өвчний халдвар авсан хүнд амьдрал үгүй мэт ойлголтыг дэлхийн олон хүн авч өвдсөн нэгэн нь амьдаараа үхэж байсан. Гэсэн хэдий ч тэр цагаас хойш энэ өвчний халдварыг авахгүй байх, хэрвээ авсан бол хэрхэн эмнэлгийн тусламж авах, яаж урьдчилан сэргийлэх вэ гээд маш олон мэдээлэл цацагдаж эцсийн дүндээ хувь хүний мэдлэг, хандлага, хариуцлага ухамсартай салшгүй холбоотой болох нь тодорхой болсоор бүтэн 31 жилийг ардаа орхижээ.
Хүмүүс бид яах гэж амьдардаг вэ? Мэдээж аз жаргалтай, өвдөх өвчингүй, элэг бүтэн амьдарч амьдарлаас ямар л сайхан зүйл байна түүнийг үзэж, мэдрэхийн төлөө амьдардаг. Хүн хүнээ хайрлах тэр халуун сэтгэлээр өлгийдүүлэн урт юм шиг мөртлөө богинохон гэх хорвоог туулдаг. Гэтэл болчимгүй зан, хариуцлагагүй үйлдлээсээ болж нэгэн насныхаа амьдралдаа, насан туршийн баяр баясгаландаа цэг тавихыг хэн ч хүсдэггүй мөртлөө заримдаа энэ гэнэн хариуцлагагүй үйлдлийг хийдэг хүмүүс бидний дунд байсаар л байна. Магадгүй та эсвэл таны найз тань эсвэл хамгийн их итгэдэг хань чинь ч ингэдэг байж мэднэ. Тохиолдлын бэлгийн хавьтал гэдэг ямар их эрсдэл дагуулдаг вэ гэдгийг мэдсээр байж хийсээр л байх уу? Та сайн бодоод үз дээ. Хэдхэн хормын таашаалаас бүхэл бүтэн амьдралаа сүйрүүлэх үү гэдэг сонголтыг зөвхөн та л хийнэ. Таны өмнөөс хэн ч энэ сонголтыг хийхгүй шүү дээ.
Өнөөдөр манай улсад ХДХВ/ДОХ-ын тохиолдол анх 1992 онд бүртгэгдсэн тэр цаг үеэс хойш 20 жилийн хугацаанд энэ өвчний 83 дахь тохиолдол бүртгэгдээд байна. Санасныг бодоход бага тоо мэт санагдавч нийт хүн амтайгаа харьцуулахад багагүй тоо гэдгийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулах боллоо. Энэ тооны ард 500-аад хүн ХДХВ-ын халдвар авсан байх магадлалтай болохыг ДЭМБ болон бусад судалгааны байгууллагаас анхааруулж байгаа боловч өнөөг хүртэл энэ өвчнийг тарааж нуугдмал хэвээр байгаа хичнээн вирус тээгч бидний дунд хэнэггүйхэн алхаж явааг таашгүй.
Энэ өвчиний халдварыг авахгүй байхын тулд хүн бүр тэр дундаа өсвөр насныхан эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж насанд хүрэгчид илүү хариуцлагатай байдлаар тэдэнд үлгэр дууриалал үзүүлмээр байна. Нийгэмд байгаа бусармаг үйлдлүүд архидан согтууралт, биеэ үнэлэлт, мансууруулах бодисонд донтогсодтой төр засаг, иргэний нийгмийн байгууллагууд хамтарч хүч хавсран тэмцэхгүй бол өсөж яваа балчирхан үрсдээ амьдралын муу муухай үлгэр дуурайлалыг үзүүлсээр ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг та бодоод үз дээ. Хариуцлагатай хүн хариуцлагтай нийгмийг л бүтээнэ өөр хэн ч биш. Ингээд бодохоор
-Та өөрөө хир хариуцлагатай хүн бэ? гэдэг асуулт урган гарч ирж байгаа биз?
Тиймээ хариуцлага гэдэг зөвхөн таниас л эхэлнэ. Та эхлээд бидний тавих цөөн хэдэн асуултанд хариулаад үз, дараа нь хэрхэхээ шийдээрэй.
-Та гэр бүлээс гадуур бэлгийн хавьтагчтай уу?
-Та бэлгийн олон хавьтагчтай юу?
-Та бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилж байсан уу?
-Та улирал бүр зарим шаардлагатай тохиолдолд сар бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг уу?
-Та архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэлгийн ажил хийх сэдэл төрдөг үү?
-Та мансууруулах бодис хэрэглэдэг үү?
-Та ижил хүйстэн үү?
-Та хэн нэгэн цус алдсан юмуу хүнд гэмтсэн хүнд хатгаалах хэрэгсэлгүйгээр /бээлий, хамгаалах хувцас/ анхан шатны тусламж үзүүлж байсан уу?
-Та хүнд хагалгааны дараа цус сэлбүүлсэн үү?
-Таны биенд удаан эдгэрдэг шалбархай эсвэл гар болон биеийн ил хэсэгт ямар нэгэн ил шарх байдаг уу?
Хэрвээ та эдгээр асуултуудад тийм гэсэн хариулт өгч байгаа бол сайн дурын шинжилгээнд заавал хамрагдаарай. Өөртөө хариуцлагатай хүн бусдад дандаа үлгэрлэж байдаг учраас энэ асуудал танд ч бас хамаатай байж мэднэ. Хариуцлагатай хүн л хариуцлагтай нийгмийг бүтээнэ.
Зул сарын сүлд модны гацуурыг Украин улс бэлэглэсэн байна. Сүлд мод нь 5 орчим тонн жинтэй, 30 метр гаруй өндөртэй юм. Ватиканы зул сарын сүлд модыг 2,500 алтан болон мөнгөн тоглоом, 2,500 гэрлэн чимэглэлээр чимэх юм. Зул сарын сүлд модыг гэрэлтүүлэх арга хэмжээ 12-р сарын 16-д болохоор төлөвлөгдөж байнаа. Сүлд модыг гэрэлтүүлэх арга хэмжээнд Украины үнэ алдартны сүмийн шашны тэргүүн ирж оролцох юм. Зул сарын сүлд модны гацуурыг Ватикан улсад бэлэглэх нь маш том нэр төрийн хэрэг гэнэ. Жил бүр Ватиканд өөр өөр улс орнууд зул сарын гацуур модыг бэлэглэдэг байна. Өнгөрсөн жилүүдэд Румынь. Австри, Чех зэрэг европын улс орнууд Ватиканд сүлд модны гацуурыг бэлэглэжээ.
Улсын клиникийн хоёрдугаар эмнэлгийн Дотрын хоёрдугаар тасгийн сувилагч С.Отгонзаяа, Г.Сарантуяа, П.Лхагвасүрэн, Х.Өлзийсайхан, Г.Энхжаргал нар зөвлөж байна. Ходоодны салст бүрхэвч гэмтэн, эсийн нөхөн төлжилтийн алдагдал, булчирхайн эсүүдийн хатингаршил үүсч, ходоодны шүүрэл ялгарал болон хөдөлгөөний үйл ажиллага а алдагддаг аажим явцтай эмгэгийг ходоодны архаг үрэвсэл гэнэ. Ходоодны эмгэгийн 85 хувь нь ходоодны архаг үрэвсэл байдаг. Манай улсын хүн амын талаас илүү хувь нь ходоодны архаг үрэвсэлтэй мөртөө ердөө л 10-15 хувь нь л эмчид үзүүлж зөвлөгөө авдаг байна.
Ходоодны архаг үрэвсэл үүсгэх гурван шалтгааныг байдаг.
1.Нянгийн гаралтай хелико¬бактери
2.Нянгийн бус гаралтай (эм, цөсний хүчил, химийн бодис)
3.Шалтгаан тодорхойгүй
Хеликобактер нь
•Аяга халбага, сав
•Шүлс, шүдний өнгөр, шүдний сойз
•Ариун цэврийн хэрэгсэл
•Бохир гар, хаалганы бариул
•Бохирлогдсон хүнсээр халдвар¬ладаг.
Ходоодны үрэвсэл Архи, Тамхи, Хүнсний харшил, Буруу хооллолтоос хамаарч хүндэрдэг.
Архи нь хүний ходоодны дотор талын салст бүрхүүлийн хучигч эпителийн эсүүдийг гэмтээж, тэнд байдаг олон мэдрэлийн эсүүдийн төгсгөлүүдийг хордуулан цочроож шүүсийг үе үе ихээр ялгаруулан гаргасаар сүүлдээ ходоодны шүүсийн ялгаран гарах ажиллагааг багасгах буюу үгүй болгож ходоодны архаг үрэвслийг үүсгэдэг.
Тамхины никотин шүлсний хамт залгигдан ходоодонд орж ходоодны салст бүрхүүлийг цочроох, цусанд шимэгдэж орсон хэсэг нь вегетатив мэдрэлийн системд үйлчилж ходоодны шүүрэл ялгаралтыг ихэсгэснээр ходоодны архаг үрэвслийг үүсгэнэ. Ходоодны архаг үрэвсэл хэвлийн дээд хэсгээр өвдөх, өвдөлт нь хоол идэхтэй холбоотой ихсэнэ. Хоолны шингээлт муудах, хоолонд дургүй болох, дотор муухайрах, бөөлжих шинж илэрдэг. Ходоодны архаг үрэвслийг улаан хоолой, ходоод, дээд гэдэс дурандуулах (эмчийн зөвлөгөө, заалтаар), хеликобактерийн халдварыг илрүүлэх (дурангийн шинжилгээ+уреаза сорил, цусны шинжилгээ, амьсгалын сорил) оношлодог.
Ходоодны бүх хэлбэрийн архаг үрэвслийг эмчлэх үндсэн арга бол хоол ундны дэглэмийг нарийн сахих юм. Тогтмол цагт хооллох, хэт их идэхгүй байх, унтахаас 4-5 цагийн өмнө хооллох, боломжтой бол гэрийн нөхцөлд шинэ боловсруулсан хоол хэрэглэх, эрүүл ахуйн дэглэмийг сахих, хоол хүнсийг аюулгүй бэлдэх 5 түлхүүр зарчмыг баримтлах чухал. Ходоодыг цочроодоггүй хөнгөн хоол бага багаар олон удаа идэх. Хоолыг өлсөж байгаад хэт ихээр идэх биш харин бага багаар 4-5 цагийн зайтай буюу хоногт 5-6 удаа хоолловол хамгийн тохиромжтой. Хэт халуун, хэт хүйтэн, аргуун хатуу хоол, шарсан хуурсан, лаазалсан, даршилсан хоол хэрэглэх нь ходоодыг ихээр цочроодогийг санах хэрэгтэй. Хеликобактерийг эмчийн заалтаар 3-4 эмийг хавсруулан хэрэглэж төгс эмчилдэг. /Монцамэ/

Хүн төрөлхтөнд аюул заналхийлж эдгэрдэггүй өвчин хэмээж байсан ДОХ-ыг эмчлэх шинэ арга олжээ. АНУ-ын Техасын их сур¬гуулийн эрдэмтэд ДОХ-ын эсрэг шинэ эм бүтээснээ танилцуулж байна. Өмнө хийсэн эмүүд нь вирусийн эсийн хальсыг устгах оролдлого хийхийн зэрэгцээ амьд эсийн мембраныг хөндөн хортой болгож байсан бол одоо тэдний бүтээсэн эм нь зарчмын хувьд огт өөр гэж баталж байгаа ажээ. PD404182 гэсэн кодтой эмийг бүтээгчид дээрхээс огт өөр зам хайсан байна. “Урьдчилан сэргийлэх вакцины идэвхт бодис нь вирусийн эстэй тулгарахдаа бүх нуклеины хүчлийг салган тусгаарладаг” гэж судалгааны группын удирдагч Жилэй Чэнь тайлбарлаж байна. Хүчлүүдийг салгасны дараа вирус нь огт хор хөнөөлгүй болдог ажээ. PD404182 эм нь вирусийн үржлийг зогсоохоос гадна эмийн эсрэг дархлал гарган хувирах боломжтой гэнэ.
Амьдралд хайргүй хүнийг энэ дэлхийгээс хайгаад ч олдохгүй биз ээ. Хүн болж хорвоод мэндэлсэн тэр цагаас эхлэн хүн амьдралын төгсгөл хүртэл сайн сайхан, эрүүл саруул, элэг бүтэн, элбэг дэлбэг амьдралын төлөө өөрийн чадал тэнхээгээ шавхан тэмцсээр л байдаг. Ийм л тэмцэл дунд бидний амьдрал оршдог оо. Саяхан би радио сонстол Дашбалбар агсны “Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ, Аливаа сайхан бүхнээ бусдаас битгий харамла...” гэх шүлгийн мөрүүдийг шимтэн сонсонгоо хүн хүнээ хайрлах, хүн хүндээ хандах тэр л хандлагын тухай эргэцүүлэн бодлоо. Өнөөдөр ДОХ/ХДХВ-ийн халдвартай олон зуун сая хүн нэг зовлонгоор шаналж, амьдралд итгэх итгэлээ алдаж хэн нэгнээс чин сэтгэлээсээ хандах тэр хандлагыг үгүйлж суугаа. Магадгүй тэр олон зуун сая дотроос цөөн хэд нь бидний нэг хэсэг магадгүй таны найз, ах дүү, амраг хайрт чинь ч байхыг үгүйсгэхгүй. Хүн гэдэг сэтгэлийн амьтан учраас хүн хүндээ хандах тэр л хандлага дээр оршин тогтнодог гэж хэлэхэд буруудахгүй биз ээ. Сайн яваа нэгэндээ атаархаж, ядарч зүдэрч яваа нэгнээ дээрэлхэж, өшөө хонзон, хов жив гээд л ухамсарт хүнд байж боломгүй авир гаргагчид өөрсдийгөө мөнх наслах юм шиг л санадаг. Миний сайн таних нэгэн эмч хэлэхдээ манайхан ер нь сонин хүмүүс шүү...
“Би ВС вирустэй...” гээд л бие биендээ ид бах болгон тоох ч үгүй ярьдаг. Сонсож байгаа хүмүүс нь түүнийг нь оошоож ч байгаа шинжгүй ердийн өвчин мэтээр хүлээн авдаг. Тэглээ гээд найз нөхдийн харьцаагаа өөрчилдөггүй мөртлөө ХДХВ-ийн шинэ тохиолдол илэрчээ гэдэг мэдээг сонсоод нүд чих тавин хэрэгт дурлацгаадаг. Ойр байсан нэг нь зайгаа барьж холбоогоо тасалдаг. Ер нь эвэртэй туулай үзсэн юм шиг л болдог. Гэтэл дамжих зам нь яг адилхан цус болон бэлгийн замаар халдахын зэрэгцээ, адилхан л вирусын гаралтай, адилхан л эмчилгээгүй өвчин байдаг хэмээн толгой сэгсрэн хэлж байсныг сайн санаж байна. Тэгвэл бидэнд энэ өвчиний талаарх ойлголт, мэдлэг дулимаг байна уу? Эсвэл бусдад амьдрах итгэл урам зориг хайрлах сэтгэл дутдаг юм болов уу гэсэн бодол төрлөө. Өөрийн хийсэн алдаандаа гутарч амьдрах итгэлгүй болсон ХДХВ-тэй хүмүүс овойж оцойтол мөнгө хөрөнгө хүсэхгүй ч бидний хандлага тэдний зүрх сэтгэлийг сонсох мэдрэмж, амьдрах хугацаанд нь бусдын л адил нийгэмтэй харьцах боломжийг нь бид л бүрдүүлж чадвал тэд биднээс өөр юу ч хүсээгүй ээ. Хайраар угтуулж хайраар үдүүлдэг хүний хорвоод бид адилхан хувь тохиолтойгоор хүн төрхийг олсон учраас ганцхан дутагдаж байгаа ганц хэрэгтэй үгийг нь гарцаагүй хэрэгтэй цагт нь хэлэхэд л хүн хүнээсээ ямар их энерги, эрч хүч авдагыг та өөр дээрээ төсөөлөн бодоод нэг үзээрэй. Аливаа асуудал бүр хоёр болон түүнээс дээш олон талтай байдаг учраас өөрийн бодож дүгнэж байгаа тэрхүү өнцгөөс бус өөр өнцгөөс асуудлыг харахад танд урьд өмнө нь ойлгомжгүй байсан олон зүйл ойлгомжтой болох нь гарцаагүй.
Өөр өнцгөөс харж, өөрөөр амьдарцгаая Монголчууд аа...
Хятадын одон орон судлаачид бямба гаригт сарны бүтэн хиртэх үзэгдлийг анхааралтай ажиглажээ. Сүүлийн бараг 10-аад жил тохиолдоогүй байгалийн өвөрмөц содон үзэгдэл өнгөрсөн бямба гаригт манай дэлхийд ажиглагдсан юм. Хятадын өнцөг булан бүрт хүмүүс сарны бүтэн хиртэлтийг ажиглахаар нойроо хугаслаж, өндөрлөг газруудад гарч, байгалийн сонин содон үзэгдлийг харжээ. Дэлхийн зүүн бөмбөрцгийн ихэнх улс орнуудад тод ажиглагдаж байсан сарны бүтэн хиртэлт Бээжингийн цагаар бямба гаригийн 19 цаг 30 минутын алдад эхэлж, бүтэн 6 цаг үргэлжилжээ. Бээжин хотын одон орон судлалын төв энэ өдөр ихээхэн хөл хөдөлгөөнтэй байжээ. Энд бараг 500-аад одон оронч, сонирхогчид цуглан байгалийн өвөрмөц үзэгдлийг хүчирхэг дуран авайгаар харж ажигласан байна. Хятадын зүүн хэсгийн Жэзянь мужийн засаг захиргааны төв Ханжоу хотод мөн нутгийн иргэд болон жуулчид нуурын дэргэдэх өндөрлөг газраас байгалийн энэ сонин содон үзэгдлийг ажиглаж ба
Монгол хүний дундаж наслалт 68.05 болжээ. Хүний хөгжлийн индексийн үндсэн үзүүлэлтийн нэг болох дундаж наслалтаараа Монгол Улс дунд зэргийн хөгжилтэй орны тоонд багтдаг. Гэхдээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн наслалт мэдээж эрс ялгаатай. Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн жил хийсэн судалгаагаар эрэгтэйчүүдийн дундаж нас 64.9 байгаа бол эмэгтэйчүүдийнх 72.2 байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын хоорондын ялгаа их буюу 7.3 жил байгаа юм.
Тэгвэл 10 жилийн өмнө дундаж наслалт 63.1 байсныг статистикийн мэдээ гэрчилнэ. Монголчуудын нас дунджаар таваар уртассан нь сайн мэдээ. 2000 онд эрчүүд дунджаар 60.4, эмэгтэйчүүд 66.1 насалдаг байж. 10 жилийн өмнө эмэгтэйчүүд эрчүүдээс дунджаар зургаагаар урт насалж байв. Харин өнөөдөр энэ үзүүлэлт долоо болсон нь тааруухан мэдээ. Эрүүл хооллолт, хөдөлгөөний ач холбогдол, эрүүл аж төрөх ёсны талаар сүүлийн жилүүдэд тогтмол ярих болсноор иргэд энэ талаарх ойлголттой боллоо. Малын махны өөх, тэр дундаа дотор өөхөнд агуулагдах ханаагүй тосны тосны хүчил дотор эрхтэний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдгийг мэдэхгүй хүн ховор болов. Одоо ургамлын тосноос гадна гахайн махны өөх, хонины сүүл, үхрийн өвчүүний өөх л хүмүүсийн өөх тосны хэрэгцээг хангаж байна. Мөн лифтээр гарахаас шатаар өгсөж уруудахыг илүүд үзэх болсон нь хүмүүсийн эрүүл мэнддээ анхаарал тавьж байгаагийн гэрч. Гэхдээ эрчүүд хэнэггүй, эмэгтэйчүүдтэй харьцуулахад архи, тамхины хэрэглээгээрээ давуу. Амьдрал дээр тодорхой харагддаг энэ мэт хорт зуршлууд нь эрчүүдийн наслалтад сөргөөр нөлөөлж байгааг энэ судалгааны дүн гэрчлээд өглөө. Японы эрэгтэйчүүдийн дундаж наслалт 76.5, эмэгтэйчүүдийн 82.9 хүрч энэ үзүүлэлтээрээ 1994 онд дэлхийн дээд амжилт тогтоож байж. Энэ амжилтаа арлын орныхон өнөө хэр нь алдаагүй. Хүн амынх нь дундаж наслалтыг харгалзан тухайн улс орны хөгжил, хүн амын боловсролыг тодорхойлох нь бий. Манай улсын хувьд энэ үзүүлэлтээрээ сүүлийн 10 жилд чамгүй үсрэлт хийжээ.
йсан байна. Хамгийн сүүлд сар бүтэн хиртэх үзэгдэл 2001 онд ажиглагдаж байсан юм. Тэгвэл ирэх 2014 оны 10-р сард дахин сарны бүтэн хиртэлт болох гэнэ. Гэхдээ дэлхийн бөмбөрцгийн зүүн хагаст 2018 онд сарны бүтэн хиртэлтийг ажиглах боломжтой байх юм.
Монголын поп дива, prosounds студийн захирал дуучин Алтаа урлагтаа эргэн ирлээ. Гэхдээ ганцаараа биш 20 ч хүрээгүй залуу охидын Extacy хамтлагтай рок попын халуун тогоонд цоо шинэ стиль имижтэйгээр ирж байгаа бололтой. Төмөр хатагтай гэгддэг ая зохиогч Ангирмаатай дотночлон найзалдаг тэрээр энэ хамтлагийг продюсорлож байгаа гэнэ. Ямар сайндаа л урын сандаа гуравхан дуутай хамтлагийнхныг дагуулж БНСУ, Өвөрмонголд очиж тоглохоор бэлтгэл ажилдаа ханцуй шамлан орсон сурагтай. Гэхдээ энэ бол түүний анхны олныг алмайруулсан алхам биш. Монголчуудын бахархал, дуучдын чансааг харуулдаг 21 дарь эхийн дууг ч хамтран дуулсан гэж байгаа. Телевизийн төслийн нэвтрүүлгээс гарсан Extacy энэ хамтлагийг ингээд орхихгүй, ямар ч гэсэн рок попд данстай хамтлаг болгоно гэж эрс шийдсэн дуучин Алтаагийн энэ зорилго хэрхэн биелэлээ олох нь тодорхойгүй. Гэсэн ч тэрээр гандан буурахгүй өөрийнхөө карьер гэхээсээ илүүтэйгээр өлгийдөн авсан эмэгтэй хамтлагийнхаа ажилд түлхүү анхаарч байгаа гэнэ.
Wednesday, 24 September 2008
Хятадын одон орон судлаачид бямба гаригт сарны бүтэн хиртэх үзэгдлийг анхааралтай ажиглажээ. Сүүлийн бараг 10-аад жил тохиолдоогүй байгалийн өвөрмөц содон үзэгдэл өнгөрсөн бямба гаригт манай дэлхийд ажиглагдсан юм. Хятадын өнцөг булан бүрт хүмүүс сарны бүтэн хиртэлтийг ажиглахаар нойроо хугаслаж, өндөрлөг газруудад гарч, байгалийн сонин содон үзэгдлийг харжээ. Дэлхийн зүүн бөмбөрцгийн ихэнх улс орнуудад тод ажиглагдаж байсан сарны бүтэн хиртэлт Бээжингийн цагаар бямба гаригийн 19 цаг 30 минутын алдад эхэлж, бүтэн 6 цаг үргэлжилжээ. Бээжин хотын одон орон судлалын төв энэ өдөр ихээхэн хөл хөдөлгөөнтэй байжээ. Энд бараг 500-аад одон оронч, сонирхогчид цуглан байгалийн өвөрмөц үзэгдлийг хүчирхэг дуран авайгаар харж ажигласан байна. Хятадын зүүн хэсгийн Жэзянь мужийн засаг захиргааны төв Ханжоу хотод мөн нутгийн иргэд болон жуулчид нуурын дэргэдэх өндөрлөг газраас байгалийн энэ сонин содон үзэгдлийг ажиглаж ба
Монгол хүний дундаж наслалт 68.05 болжээ. Хүний хөгжлийн индексийн үндсэн үзүүлэлтийн нэг болох дундаж наслалтаараа Монгол Улс дунд зэргийн хөгжилтэй орны тоонд багтдаг. Гэхдээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн наслалт мэдээж эрс ялгаатай. Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн жил хийсэн судалгаагаар эрэгтэйчүүдийн дундаж нас 64.9 байгаа бол эмэгтэйчүүдийнх 72.2 байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын хоорондын ялгаа их буюу 7.3 жил байгаа юм.
Тэгвэл 10 жилийн өмнө дундаж наслалт 63.1 байсныг статистикийн мэдээ гэрчилнэ. Монголчуудын нас дунджаар таваар уртассан нь сайн мэдээ. 2000 онд эрчүүд дунджаар 60.4, эмэгтэйчүүд 66.1 насалдаг байж. 10 жилийн өмнө эмэгтэйчүүд эрчүүдээс дунджаар зургаагаар урт насалж байв. Харин өнөөдөр энэ үзүүлэлт долоо болсон нь тааруухан мэдээ. Эрүүл хооллолт, хөдөлгөөний ач холбогдол, эрүүл аж төрөх ёсны талаар сүүлийн жилүүдэд тогтмол ярих болсноор иргэд энэ талаарх ойлголттой боллоо. Малын махны өөх, тэр дундаа дотор өөхөнд агуулагдах ханаагүй тосны тосны хүчил дотор эрхтэний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдгийг мэдэхгүй хүн ховор болов. Одоо ургамлын тосноос гадна гахайн махны өөх, хонины сүүл, үхрийн өвчүүний өөх л хүмүүсийн өөх тосны хэрэгцээг хангаж байна. Мөн лифтээр гарахаас шатаар өгсөж уруудахыг илүүд үзэх болсон нь хүмүүсийн эрүүл мэнддээ анхаарал тавьж байгаагийн гэрч. Гэхдээ эрчүүд хэнэггүй, эмэгтэйчүүдтэй харьцуулахад архи, тамхины хэрэглээгээрээ давуу. Амьдрал дээр тодорхой харагддаг энэ мэт хорт зуршлууд нь эрчүүдийн наслалтад сөргөөр нөлөөлж байгааг энэ судалгааны дүн гэрчлээд өглөө. Японы эрэгтэйчүүдийн дундаж наслалт 76.5, эмэгтэйчүүдийн 82.9 хүрч энэ үзүүлэлтээрээ 1994 онд дэлхийн дээд амжилт тогтоож байж. Энэ амжилтаа арлын орныхон өнөө хэр нь алдаагүй. Хүн амынх нь дундаж наслалтыг харгалзан тухайн улс орны хөгжил, хүн амын боловсролыг тодорхойлох нь бий. Манай улсын хувьд энэ үзүүлэлтээрээ сүүлийн 10 жилд чамгүй үсрэлт хийжээ.
йсан байна. Хамгийн сүүлд сар бүтэн хиртэх үзэгдэл 2001 онд ажиглагдаж байсан юм. Тэгвэл ирэх 2014 оны 10-р сард дахин сарны бүтэн хиртэлт болох гэнэ. Гэхдээ дэлхийн бөмбөрцгийн зүүн хагаст 2018 онд сарны бүтэн хиртэлтийг ажиглах боломжтой байх юм.
Зөгийн бал, нимбэг, аньсны шүүс ханиаданд сайн
Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд хаа сайгүй ханиад газар авч эмч мэргэжилтэнүүдийг түгшээдэг.
Хүүхэд, хөгшидгүй жаахан даарчихвал ханиад хүрэх нь энүүхэнд. Гэхдээ ханиаданд эм уугаад төдийлөн үр дүнгээ өгдөггүй. Тухайн үед намдаад л дахиад сэдэрдэг. Ханиад хүрлээ эм уулаа намдлаа, маргааш нь өнжөөд нөгөөдөр дахиад хүрнэ. Хоолой сөөнө, найтаана, ханиана. Ханиад хүрэхээр хамаг бие шархиран, хамраас шингэн нус гоожиж, хоолой өвдөж, найтаас болж нүд бүлцийж нулимс гоождог. Тиймээс ханиадыг хүндрэхээс нь өмнө эртхэн арга хэмжээ авах хэрэгтэй юм. Ханиад ихссэндээ холбоотой эмнэлэг, эмч нар ачааллаа даахаа болиод байгаа. Бас болоогүй эмнүүд ч үйлчилгээгээ өгөхөө больжээ. Эмч нарын хэлж буйгаар хамрын ханиад нь олон төрлийн нянгаар үүсгэгддэг учир бидний бие организмд түүний эсрэг тогтмол дархлаа байдаггүй юм байна.
Орчин үед хоол хүнсний хэрэглээ, амьдралын хэв маягийн өөрчлөлт, агаарын бохирдолт, үйлдвэржилт, химийн бодисын үйлдвэрлэл хурдацтай хөгжиж байгаа зэргээс шалтгаалж өвчин үүсч, өвдөөгүй нь өвчлөх магадлалтай гэнэ. Тиймээс та ханиалга дөнгөж эхэлсэн үед хамар битүүрч ханиадны шинж тэмдэг илэрч буй үед амархан аргаар гэрийн нөхцөлд дарахыг эмч нар зөвлөж байна. Гэхдээ та парацетамол болон түүнтэй төстэй эмний хүчээр халуун буулгах болон амин дэм С удаан уух гээд байх хэрэггүй шүү. Эд бол дархлаа дэмжих үйлчилгээтэй учраас удаан хугацааны турш хэрэглэвэл бусад эрхтэнд муугаар нөлөөлдөг байна. Тиймээс ханиаданд нэрвэгдэхээс өмнө урьдчилан сэргийлэх хэрэгтэй аж. Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд гараа байнга бүлээн усаар хэд дахин угааж, амны хөндий, хоолойгоо содтой усаар зайлж байвал танд хэрэгтэй гэв.
Энэхүү ханиад нь насанд хүрэгчдэд ханиах, найтаах, нус гоожих, хамар битүүрэх зэрэг шинжээр хөнгөн тусдаг аж. Үүнийг мэдэлгүй та гэр бүлийнхэн, хүүхдийн орчинд халдвар тараадаг аж. Харин хүүхдийн нас бага байх тусам хүнд өвчлөх болон заримдаа ч аминд аюултай байдаг гэнэ. Харин хүүхдийг ханиадаар өвчлүүлэхгүй байх найдвартай сэргийлэх нөхцөл бага аж. Харин өвчилсөн хүүхдийг хүндрүүлэхгүй байх хэрэгтэй гэнэ. Ханиадыг эмчлэхэд бүлээн шингэн зүйл их хэмжээгээр уух хэрэгтэй. Энэ нь зөгийн бал юмуу нимбэгтэй цай, аньсны шүүс байвал зүгээр гэнэ.
Мөн та гэрийн нөхцөлд 500 гр сүүг бага зэрэг халаан дотор нь тахианы шинэхэн өндөг нэгийг хагалж хийгээд хутгаж, цайны халбага зөгийн бал, хоер цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгаж уугаарай. Ингэж бэлтгэсэн сүүг унтахын өмнө уугаад унтахад ханиадны шинж тэмдэг алга болох аж. Энэ аргыг ханиад дөнгөж эхэлсэн үед хэрэглэхэд үр дүнгээ өгөх юм байна. Ханиад хүрчлээ дээ гэж бодвол тахиа болон загасны шөл, шинэхэн жимс, ногоо идэх нь тустай. Хамар хоолойгоо содтой усаар байнга зайлах хэрэгтэй. Томчуудад анхааруулахад архи, тамхи хэрэглэхгүй байх хэрэгтэй гэсэн шүү. Судалгаагаар архи хэрэглэдэг хүмүүс ханиадаар илүү их өвчилдөг гэдэг нь тогтоогдсон байна. Насанд хүрсэн хүмүүс шаардлагагүй үед олон нийтийн газар, хөл хөдөлгөөн ихтэй газраар явахгүй байх. Халуун сүү, аарц, монгол шөл ууж, халуун усанд орж хөлөрвөл сайн аж.
Хэцүү үед бусдаас тусламж авах гэж бүү оролд
Хүн болгонд өөрийн гэсэн амьдралын ачаа байдаг
Ж бүсгүйн амьдрал сүүлийн үед эзгүйрч хоосрон байж суухын аргагүй байдалд орлоо. Найз залуугаасаа дөнгөж салаад амьдралынх нь хэмнэл алдагдчихаад байхад эргэн тойронд нь түүнийг тайтгаруулчихаар хүн ер байсангүй.

Эцэг эх, эгч нь сүр сүлдээ гээсэн түүнийг хараад загнан зэмлэж тэнэгийг нь гайхахаас биш халуун дулаан ганц үг хэлнэ гэж үгүй, дотно найзалдаг ажлын газрын нөхөд нь хүртэл өөр өөрсдийн ажлаа хийгээд ухаангүй.
Түүнийг хамгаас илүү гомдоосон хүн нь Ж-гийн ахлах сургуулиасаа эхэлж найзалсан хамгийн сайн найз М нь байв. Хэдэн өдрийн өмнө түүний заавал үзнэ дээ гэж байсан нэг кино нь гадуур гарч эхэлмэгц хамт үзье гэж утасдтал найз залуутайгаа уулзах ёстой хэмээн эрс татгалзлаа. “Уйтгар гунигт автаад байгаа найз нь ганц кино үзье гэж царай алдан гуйж байхад найз залуутайгаа уулзахаа ганц удаа хойшлуулчихаж болдоггүй л юм байх даа?”
М-ээс татгалзсан хариу аваад хамт кино үзчихмээр хүн эргэн тойрноосоо хайтал тохиромжтой хүн ер санаанд нь орсонгүй. Ж 27 жил хий дэмий амьдарч дээ гэж бодлоо. Тэртэй тэргүй сэтгэл гутралын байдалд орчихоод байхад хажууд маань хэн ч байхгүй юм байна гэсэн өөр нөхцөл байдал сэтгэлийг нь гунихруулж нэрмээс болов.
Ариун цэврийн өрөө явахдаа хүртэл хэлхэлдэж явдаг эмэгтэйчүүд бид ганцаараа бол юу ч хийж чаддаггүй бололтой. Тийм учраас амьдралын хэцүү цаг мөчтэй тулгарахаараа хэн нэгнийг автоматаар хайхад хүрдэг юм шиг. Гэвч хатуу санаж яв. Хэцүү хүнд, гунигтай цаг мөчид бусдад найдах гээд байвал заавал ч үгүй сэтгэлийн шарх авдаг. Хүн болгонд үүрч явах ёстой өөрийн гэсэн амьдралын ачаа байдаг бөгөөд өөрсдийнхөө хуваарьт ачаанаас илүүг хэн ч өргөж явж чаддаггүй.
Хичнээн дотны найз, цусан төрөл чинь байлаа гээд тэд тантай яг ижил амьдрал дунд амьдарч байгаа гэж бодож болохгүй. Та хайр сэтгэлийн хагацлаасаа болоод 2 хөл дээрээ тогтож чадахгүй дэнжигнэж байсан ч гэсэн тэд өөрсдийн амьдралаа үргэлжлүүлээд явах бөгөөд тэгэх ч ёстой. Та тэднийг өөрийг тань аварна гэж огт найдаагүй үед л сэтгэл санааны өвчнөө даван туулахад тань тэд тусалж чадна.
Ж утга учиргүй амьдралаар амьдарсан учраас хэцүү үед хажууд нь хүн байхгүй байгаа юм биш. Магадгүй эрэгэн тойрны хүмүүс нь чадлынхаа хирээр л түүнийг тайтгаруулах гэж оролдсон ч түүний санаанд хүрээгүй байх гэж үзвэл зохилтой. Хэцүү байх тусам асуудлыг ганцаараа шийдвэрлэхийг хичээж байж гэмээнэ эргэн тойрны чинь хүмүүсийн тус үр дүнгээ өгнө.
Ямар ч нэр алдартай, мөнгөтэй баян хүн байлаа гээд дэргэд нь үргэлж хүн байна гэж байхгүй бөгөөд гэр бүлтэй хүний хувьд ч ялгаагүй. Ресторанд ганцаараа орж хоол идсэнээс өлсөхийг дээрд үздэг залуу эмэгтэйчүүд амьдрал бол ганцаараа туулдаг зам гэдгийг ухаарч ганцаараа босч зогсох дасгал сургуулилалт хийж байх хэрэгтэй.
Ганцаараа хоол идэх чадвартай эмэгтэй бол
Ресторанд сууж байтал гаднаас нэг эмээ орж ирээд стейк захиалан идэж байхыг харсан удаатай. Эмээ ширээнд суумагцаа захиалгаа өгч байхыг харахад хэн нэгэнтэй хамт ирээгүй бололтой. Гэр бүлээрээ болон хосоороо ирсэн хүмүүсээр дүүрэн тэр ресторанд эмээ ганцаараа сууж байгаа нь хүн бүхний анхаарлыг аяндаа татаад байсан юм. Хүмүүсийн харцнаас огт эвгүйцсэн юмгүй хоолоо удаан гэгч нь амтархан идээд босч байгаа тэр эмээ миний нүдэнд ямар гайхалтай биширмээр харагдсан гэж санана.
Ганцаараа байхдаа цаг хугацааг атаархам сайхан кайфтай өнгөрөөж чаддаг хүн бусад хүмүүсийн дунд байхдаа ч гэсэн цагийг хөгжилтэй өнгөрөөж чаддаг юм. Тийм учраас би тэр эмээг ганцаараа амьдардаг, мөнгө хөрөнгөө багтааж ядсан өрөвдөлтэй хөгшин биш, гэр бүлийнхэнтэйгээ баяр баясал дүүрэн амьдардаг жаргалтай хөгшин гэж бодож байна. Ганцаараа байхдаа өөрийгөө баясгаж чаддаг хүн бусад хүмүүсийг илүү их энэрч, салахгүй наалдаад байдаггүй хирнээ үргэлжид хайрлаж, хайрлуулж амьдарч чаддаг. Тийм учраас ийм хүний хажууд журмын нөхөр болж үлдэх хүн олон байдаг юм.
Чамд туслах гэж хуруугаа ч хөдөлгөхгүй нь мэдээж хүмүүст найдаж эцэст нь сэтгэлээр унах гээгүй л юм бол ганцаараа гудамжинд гараад алх. Заримдаа дуртай киногоо ганцаараа явж үз, ганцаараа дэлгүүр хэсэж өөртөө юм сонгож ав. Сэтгэл сэргэм сайхан кафед ганцаараа ном уншиж цагийг үр дүнтэй өнгөрөөсөн ч болно. Тэгж өөрийн гэсэн чихэрлэг бөгөөд сэтгэл цатгасан цагийг өнгөрөөж байгаад санамсаргүй байдлаар сайхан хүнтэй таарвал тэр ч бас сайхан хэрэг биш гэж үү. Олон хүний дунд орохоороо сая өөрийгөө оршин байна гэдгээ баталж тайвширдаг эмэгтэй бүү бол. Ганцаараа байхдаа уйтгарлаж гунигладаг зуршилтай болчих юм бол эрхэм нандин хорин насаа баахан уйтгар гунигийн дунд өнгөрөөхөд хүрнэ шүү.
Ганцаараа байхдаа цаанаа нэг ихэмсэг тансаг харагддаг эмэгтэйчүүд л олон хүний дунд ч гэсэн өөрийг гэсэн өнгө гэрэлтэй байж цагийг аз жаргалтай өнгөрөөдөг гэдэг үнэнийг бүү март.
Багшийн цалинг нэмлээ гэхэд талхны үнэнд яаж нөлөөлөх бол
Улсад 20 шахам жил ажилласан Дулмаа багш өдөржин анги дамжин хичээлээ зааж, хүүхдүүдтэйгээ бужигнаж явахдаа өөрийгөө ядууд эс тооцно.
Харин хөхөө өвлийн хүйтэнд улам жижгирсээр хувин нүүрс л ордог болсон ногоон шуудайтай нүүрсээ аваад гэртээ харих замдаа ядуурсаар байгаагаа мэдрэн “амьдрал маань дээшлэх байгаа” гэсэн горьдлого тээн элдвийг эргэцүүлнэ.
Ингэж явахаар Эрээн явж наймаа хийсэн бол дулаан байртай, хоёр хүүхдээ гэдэс цатгалан байлгах байсан даа ч гэж бодно. Энэ бол Монгол улсын 60.0 гаруй мянган багшийн дийлэнхийнх нь амьдралын нэг л жишээ. Улс оронд маань боловсрол, мэдлэгтэй хүүхдүүд хэрэгтэй гээд зүтгэсэн олон мянган багш нарын амьдралыг төр засаг нь уландаа гишгэж байна, бүтэн талх авч гэртээ харидаг болъё хэмээн төр засагтаа асуудлаа тавьсан ч тэдний үгийг эс тоож эцэст нь тэвчээрээ барсан багш нар ажил хаялт зарлаад байна.
1995 оны дөрөвдүгээр сарын 18 -наас 140 гаруй хоног үргэлжилсэн багш нарын ажил хаялтыг бүү давтаасай хэмээн олон багш, эцэг эх, хүүхдүүд хүсч байна. Энэ бол зөвхөн төр засгийнхны л гарт байна. Ер нь багшийн цалинг нэмлээ гэхэд талхны үнэнд яаж нөлөөлдөг юм бол?
Энэ асуултын хариуг хамтдаа хайцгаая. Сардаа 200 гаруйхан мянган төгрөгний цапинтай Дулмаа багшийн цалинг жаахан нэмэх сургаар бензин, гурил, цахилгааных нь үнэ нэмэгдээгүй байхад талх үйлдвэрлэгч талхныхаа үнийг нэмэхгүй, малчид ч махныхаа үнийг нэмэхгүй.
Харин засаг, төрийнхөн л нөгөө муу нэртэй ченжүүд рүү хамаг буруугаа чихэн юмны үнэ нэмэгдэж инфляци болно хэмээн тайлбарлаж байна. Эрхэм улс төрчид минь энэ бол зах зээлд дөнгөж шилжиж байсан 90-ээд он биш шүү дээ. Иргэд чинь инфляцийн тухай нэг үеэ бодвол гадарладаг болсон.
Алдагдалтай төсөв, өөрөөр хэлбэл орлого нь зарлагаасаа бага төсөв зохиочихоод алдагдлаа багасга гэхээр зардлаа бууруулж байна гээд төсвийнхөнд өгнө гэсэн цалингийн зардлаа 126,8 тэрбум төгрөгөөр багасгасан гэсэн тайлбарыг хээв нэг өгч байх юм. Яагаад төсвийн орлогоо нэмэх талаар “А” ч дуугарахгүй байна вэ?
Багш нарынхаа цалин, орлогыг нэмье гэсэн хүсэл байвал олон боломж байна. Татварын бодлогоор гэхэд л наад зах нь бага цалинтай ажиллагчдын цалинг хүн амын орлогын албан татвараас чөлөөлөх, өндөр ашигтай бизнесийн байгууллагуудаас авах орлогын албан татварын шимтгэлийг нэмэх гээд олон арга байна.
Төрийн мөнгө, татварын бодлогыг барьж байдаг. Та бүхэн санахгүй анзаарахгүй байгаа бол МҮЭХ-ныхон энэ тухай Засгийн газарт өгсөн цалин хөлсний талаарх шаардлагадаа тодорхой тусгасан байгаа. 200.0 мянган төгрөгний цалинтай багшийн цалинг хүн амын орлогын албан татвараас чөлөөлчихвөл орлого нь 10 хувиар нэмэгднэ, НДШ-ийг нь төр хариуцчихвал дахиад 10 хувиар орлого нь нэмэгднэ гэх жишээтэй.
Эдийн засгийн өсөлт, байгаа л юм бол энэ бол хэрэгжүүлж болохгүй хэцүү асуудал биш гэдгийг эдийн засагчид ч хэлсээр байгаа. Төрийн мөнгө, татварын бодлого зөвхөн бизнесийн бүлэглэлд л үйлчилдэг гэдгийг харуулах олон жишээ байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд гэхэд л алтны татварыг “О”, экспортод гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүний гаалийн болон НӨАТ-г мөн л “О” гэж заасан байх жишээтэй.
Үүнээс улсын төсөвт төвлөрөх ёстой хэдэн тэрбум төгрөг орохгүй байгааг ил гаргаж ярих хэрэгтэй байна. Тийм ээ, өнөөгийн төр засгийн эрхэмүүд инфляци гэдэг “мангас”-аар л ард түмнээ айлгахаас өөрийг сэтгэхгүй байна уу, хүсэхгүй байна уу?
Иймд багш, эмч нар ч гэсэн зөвхөн “цалин нэм” гэж шаардах бус улс төрчдийн өөрсдийнхөө бизнесийг цэцэглүүлдэг башир аргуудыг үгүй болгохын төлөө дуу хоолойгоо гаргах хэрэгтэй болж байна. Эдийн засгийн чадавхи үнэхээр сул байгаа бол нэг хэрэг. Гэтэл эдийн засагт маш их хэмжээний мөнгө эргэлдэж, уул уурхайг түшиглэсэн их баялаг бий болж байгаа.
Харин эдийн засагт шинээр бий болсон баялаг буюу үндэсний орлого /ҮО/-ын хуваарилалт дэндүү шудрага бус баина. Өөрөөр хэлбэл, ҮО-ын дөрөвний нэг хүрэхгүй хувь нь цалинд дөрөвний гурав нь компанийн ашигт хуваарилагдаж байна. Цалин авдаг нь хэд, ашиг авдаг нь хэд билээ. Нэг үгээр хэлбэл, 100 төгрөгний 25 -нь компанийн ажилчдад цалин хэлбэрээр очиж байхад 70 гаруй хувь нь эзний буюу ганц хүний халаасанд орж байна гэсэн үг.
Шудрага бус байдлыг харуулах бас нэг жишээ бол, татвар төлж буй нийт 20 гаруй аж ахуйн нэгжийн 0,2-0,3 хувь буюу ердөө 40 гаруй компани нийт төлсен татварын 70 гаруй хувийг эзэлж байна. Нэг талаас нь харахад цөөхөн компани их татвар төлөөд байгаа юм шиг боловч цөөхөн хүний гарт баялаг хэт төвлөрснииг харуулж байна.
Түрүүчийн сонгуулийн өмнө “Дөрвөн 10″-ын бодлого гээд “татварын хамгийн шудрага зарчмыг бий болгож байна” гэж олон түмний тархийг угаагаад компаниуд 3.0 тэрбум төгрөг хүртэл олсон ашигт адилхан 10 хувийн л татвар ногдуулна гэж хуульчилсан. Өнгөц харахад үнэхээр хэн нэгнийг нь ялгаварлахгүй байгаа мэт боловч 3,0 сая төгрөгийн ашиг олсон компани 300,0 мянган төгрөгийн татвар төлөөд 2,7 сая төгрөгийн ашиг олно.
Гэтэл 3,0 тэрбум төгрөгийн ашиг олсон компани татвараа төлөөд 2,7 тэрбум төгрөгийг ганцаараа халаасална. Ялгаа байгаа биз.
Хөрөнгө гэж юу вэ.
Хөрөнгө гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж байгаа эсвэл тухайн байгууллагын хяналтад байгаа мөнгөөр хэмжигдэх боломжтой эдийн засгийн нөөц баялгийг хэлнэ. Нягтлан бодох бүртгэлд хөрөнгийг эргэлтийн ба эргэлтийн бус гэж ангилна.
Ялгаа нь эргэлтийн бус хөрөнгөд элэгдэл тооцдог бол эргэлтийн хөрөнгөд элэгдэл тооцдоггүй.
Эргэлтийн хөрөнгө гэдэг нь жилийн дотор мөнгө болон хөрвөх чадвартай хөрөнгүүдийг хэлнэ.Үүнд:
Мөнгөн хөрөнгө
Дансны авлага
/Найдваргүй авлагын нөөц/
БХХО буюу түргэн борлогдох үнэт цаас
Түүхий эд материал
Дуусаагүй үйлдвэрлэл
Бэлэн бүтээгдэхүүн
Хангамжийн материал
Урьдчилж төлсөн зардал
Урьдчилж төлсөн тооцоо
Эргэлтийн бус хөрөнгө гэдэг нь жилээс дээш хугацаанд тухайн ААНБ-н үйл ажиллагаанд нь ашиглагддаг хөрөнгүүдийг хэлнэ. Эргэлтийн бус хөрөнгийг дотор нь 2 ангилна.
1. Үндсэн хөрөнгө буюу биет хөрөнгө
2. Биет бус хөрөнгө
1. Үндсэн хөрөнгө буюу биет хөрөнгө гэдэг нь ААНБ-н үйл ажиллагаанд нэг жилээс дээш хугацаанд ашиглагддаг биетэй бодитой оршдог анхны өртгөө үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүндээ шингээх замаар элэгддэг хөрөнгүүдийг хэлнэ.
Анхны өртөг=Худалдаж авсан үнэ+олж бэлтгэхтэй холбоотой гарсан бүх зардал
Газар
Барилга байгууламж
/Барилгын хуримтлагдсан элэгдэл /
Тоног төхөөрөмж,тавилга эд хогшил
/МТТ,ТЭХ хуримтлагдсан элэгдэл /
Бусад үндсэн хөрөнгө
/Хуритлагдсан элэгдэл /
Дуусаагүй барилга
Мал амьтан
Элэгдэл тооцох жилүүд:
Барилга-40 жил
Тоног төхөөрөмж,тавилга эд хогшил-10жил
Компьютер-3 жил
Бусад хөрөнгө-10 жил
Монгол улсын хуулинд газарт хэзээ ч элэгдэл тооцохгүй гэж заасан байдаг.
Биет бус хөрөнгө гэдэг нь биетэй бодитой оршихгүй боловч ирээдүйд үр өгөөжөө өгч байдаг хөрөнгүүдийг хэлнэ.Үүнд:
Патент
Лиценз
Зохиогчийн эрх
Худалдааны тэмдэг
Зохион байгуулалтын зардал
Биет бус хөрөнгийг хугацаа заасан бол заасан хугацаагаар нь, хугацаа заагаагүй бол 10-н жилээр хорогдуулна.
Хөрөнгө нь эхний болон эцсийн үлдэгдэлтэй байж болно.
ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨ
Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны цикл ба 1 жилийн аль уртад нь эсвэл 1 жилийн дотор хэвийн үйл
ажиллагаанд зарцуулах болон бусад зориулалтаар ашиглах мөнгөн хөрөнгө, богино хугацаат хөрөнгө оруулалт, дансны
авлага, урьдчилж төлсөн төлбөр, бараа материал нь эргэлтийн хөрөнгөнд хамрагдана.
Үйл ажиллагааны цикл гэдэг нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглах бараа, үйлчилгээг худалдан авахаас эхлээд
борлуулалт ба дараагийн цуглуулалтаас эцсийн мөнгөн орлого хэрэгжүүлэх хүртэлх хугацаа юм.
МӨНГӨН ХӨРӨНГӨ
Мөнгөн хөрөнгөнд хамрагдах зүйлс
Байгууллагын касс болон харилцах дансанд байгаа төгрөг, гадаад валют, тусгай зориулалт бүхий мөнгөн сан, мөнгөтэй
адилтгах бусад зүйлсийг мөнгөн хөрөнгөнд хамааруулна.
Тусгай зориулалт бүхий мөнгөн санд жижиг мөнгөн сан, цалин ба ногдол ашгийн сан зэрэг орно.
Мөнгөний адилтгагч нь (1) тодорхой мөнгөн дүнд шууд хөрвөх, (2) хүүний түвшний өөрчлөлтөөр бараг эрсдэл хүлээхгүй
байхаар богино хугацаатай байх гэсэн 2 шинжийг хоёуланг агуулсан хөрөнгө оруулалт юм. Өөрөөр хэлбэл, 3 сар буюу
түүнээс бага хугацаатай хөрөнгө оруулалтыг хэлнэ. Үүнд хэрэгцээнээс илүүдэл мөнгөөр худалдан авсан сангийн өрийн
бичиг (Treasury bills), арилжааны бичиг (commercial paper), мөнгөний зах зээлийн сан (Money market funds) зэрэг болно.
Үнэлгээ
Мөнгө ба түүнтэй адилтгах, зүйлсийг нэрлэсэн үнээр бүртгэнэ. Бусад орны мөнгөн тэмдэгтийг гадаадын валют гэх бөгөөд
түүгээр хийгдсэн гүйлгээг тухайн үеийн Монгол банкны албан ханшаар төгрөгт шилжүүлэн бүртгэнэ.
Санхүүгийн тайланд тусгах
Мөнгөн хөрөнгө нь балансын “ Эргэлтийн хөрөнгө“ гэсэн бүлгийн эхний зүйл болж нэрлэсэн үнээр тусгагдана.
Тусгай зориулалтаар хязгаарлагдсан мөнгө нь урт хугацаанд ашиглах зорилготой бол эргэлтийн бус хөрөнгөнд ангилагдана.
Тайлант үеийн үйл ажиллагаанд ашиглах боломжгүй мөнгийг эргэлтийн хөрөнгөөс хасах ба балансын эргэлтийн бус
хөрөнгө хэсэгт тусгадаг.
Мөнгөн хөрөнгийн бүртгэл
Мөнгөн хөрөнгө нь гол төлөв аж ахуйн нэгж, байгууллагын бизнесийн үйл ажиллагаа ( бараа бүтээгдэхүүний борлуулалт
ба ажил үйлчилгээ ) - наас орох орлого, төлбөрөөс бүрдэнэ. Үүнийг :
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Борлуулалт (Авлага) гэж бүртгэнэ.
Банкнаас зээл авах болон бусад үйл ажиллагаанаас мөнгөн орлого орсон тохиолдолд :
Дт Мөнгөн хөрөнгө
Кт Холбогдох дансдад тус тус бүртгэнэ.
Мөнгөн зарлагын үндсэн хэлбэрнь бараа, материал худалдан авсан болон бусад байгууллага, хүмүүсээс авсан төрөл бүрийн
үйлчилгээний төлбөр байна. Үүнийг :
Дт Хөрөнгө/ (Зардал)/ Дансны өглөг
Кт Мөнгөн хөрөнгө гэж бичнэ.
Татвар цалин гэх мэт бусад мөнгөн зарлага гарсан тохиолдолд:
Дт Татварын өглөг/ Цалингийн өглөг/ бусад холбогдох дансад
Кт Мөнгөн хөрөнгө гэж тус тус бүртгэнэ.
Нөхөн дүүргэх жижиг мөнгөн санг байгуулахад:
Дт Жижиг мөнгөн сан
Кт Мөнгө
Уг санг нөхөн дүүргэх үед (зарлагын баримтуудыг үндэслэн чек бичсэн дүнгээр) :
Дт Холбогдох зардлын данс
Кт Мөнгө
Жижиг мөнгөн сан дах мөнгөний хэмжээ илүүдэлтэй /дутагдалтай байна/ гэж үзвэл дараах тохируулгын бичилтийг хийнэ:
Дт Мөнгө
Кт Жижиг мөнгөн сан
Давуу эрхтэй хувьцаагаа хүчингүй болгох зорилгоор сан байгуулсан гэвэл:
Дт Давуу эрхтэй хувьцааг хүчингүй болгох сан
Кт Мөнгө гэж бүртгэнэ.
ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГӨ
Эргэлтийн бус хөрөнгөнд аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд нэг жил буюу түүнээс дээш хугацаагаар
ашиглагдах, ашиглалтын боломжит хугацаа нь хязгаарлагдмал, үйлдвэрлэл, үйлчилгээний болон захиргааны, түрээсийн
зориулалтаар ашиглах үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, урт хугацаат хөрөнгө оруулалт, авлага гэх мэт хөрөнгүүд
хамрагдана.
Үндсэн хөрөнгөнд хамрагдах зүйлс
Нэг жилээс дээш хугацаанд ашиглагдах, ашиглалтын боломжит хугацаа нь хязгаарлагдмал бизнесийн хэвийн нөхцөлд
худалдах зориулалтгүй үйлдвэрлэл, үйлчилгээний болон түрээслүүлэх, захиргааны зориулалтаар ашиглагдах элэгдлийн
үндсэн дээр өртөг, зардалд анхны үнээ аажмаар шингээж байдаг биет хөрөнгүүд байна.
Эдгээр хөрөнгөнд:
А. Газар, үйлдвэрийн талбай зэрэг элэгдэл, хорогдол тооцдоггүй үл хөдлөх хөрөнгө
Б. Барилга байгууламж, машин тоног төхөөрөмж зэрэг элэгдэл, хорогдол тооцдог хөрөнгө
В. Ой мод, уул уурхай зэрэг хорогдол тооцдог хөрөнгүүд багтана.
Өртөг бүрдүүлэлт
Үндсэн хөрөнгийг анхны өртгөөр нь бүртгэнэ. Үндсэн хөрөнгийн анхны өртөгт худалдан авсан үнэ, түүнийг бэлтгэхтэй
холбогдон гарсан аливаа шууд зардлыг (тээврийн зардал, гаалийн татвар, хураамж, угсарч суурилуулах, ачиж буулгах
зардал гэх мэт) оруулах ба мөнгөн хөнгөлөлтийг хасна.
Барьж байгуулж байгаа үндсэн хөрөнгийн өртөг нь барилгын материал, ажлын хөлс, суурь малталтын зардал, бусад
холбогдох нэмэлт зардал болон барилга байгууламжийг гэрээлэн гүйцэтгэгчид төлөх төлбөрийн хэмжээнээс бүрдэнэ.
Газрын өөрийн үнээс гадна капиталчлагдах бусад зарлагууд нь: өмгөөлөгчийн хөлс, агентын шимтгэл, худалдан авсан газар
дээрх хуучин барилгыг нураах, цэвэрлэх ба тохижуулах, эзэмшилд оруулах, дахин байршуулалт, бүтээн босголтын зардал зэрэг бусад.

Хөрөнгө гэж юу вэ

Амжилтад хүрэх дөрвөн нөхцөл
1. Амжилтын эхний нөхцөл бол амжилт олно гэдэгтээ итгэх. Энэ итгэлийг сэтгэлгээний хуучин хэв маягаа өөрчлөх зорилгоор өөрийгөө ятгах замаар олж болно. Хэрэв та өөртөө, үзэл санаандаа итгэхгүй бол өөр хэнийг ч итгүүлж чадахгүй. Амжилт оргүй хоосноос гарч ирдэггүй, хэн ч түүнийг мөнгөн царан дээр тавиад ирэхгүй. Амжилтад хүрэх замд тохиолдох саад бэрхшээлийг давахад үлэмж их итгэл шаардлагатай.
2. Та л өөрөө шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол таны амьдрал ид шидийн хүчээр өөрчлөгдөхгүй. Та өөрийнхөө зан төлөв болон ирээдүйн төлөвлөгөөнд дараах зарчмыг баримтал: хэрэв хийх гэж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ итгэхгүй байгаа бол хийх гэсний хэрэггүй, итгэхгүй л байгаа бол амжилт олно гэж байхгүй. Та өөртөө итгэхгүй байгаа бол таны багийнхан итгэхгүй, тэдэнд таны хэлсэн үг үнэ цэнэгүй. Хагас итгэл хагас амжилт авчирна, энэ бол хагас бүтэлгүйтэл гэсэн үг. Эргэлзээ тээнэгэлзэл сөрөг үр дүнд хөтөлнө.
3. Амьдралаа өөрчлөх гэж шунан тэмүүл. Таныг амжилтаас холдуулж байгаа дотоод эсэргүүцэл, биеэ өмөөрөх зуршлуудаа жагсаан бич. Энэ бол маш чухал шүү. Ингэснээр та өөртөө саад болж байгаа муу зуршлуудаа танин мэдэж, тэдгээрийг гэтлэн давахад бэлэн болно. Чадалтай хүмүүс ухаан санаагаа эргэлзээ болгоомжлолоос цэвэрлэж чаддаг. Чадалтай хүний өөртөө итгэх итгэл хүчтэй, ямар ч бэрхшээлтэй тулгарсан төлөвлөгөөгөө заавал биелүүлдэг.
4. Мөрөөдөхөөс бүү ай. Амжилтын түлхүүр таны чин хүсэл, мөрөөдөлд нуугдаж буй.
Европын орнуудад улаан дарсыг зохистой хэрэглэх нь зүрхний үйл ажиллагааг дэмжин хамгаалж, хөгшрөлтийг бууруулан, судасны уян хатан чанарыг хадгалахад ашигтай гэж үздэг.
Дээд зэргийн виног өдөр бүр тогтмол 100 грамм орчим хэрэглэх нь хамгийн тохиромжтой гэж үзжээ. Цэвэр улаан винонд хүний биед хэрэгцээтэй 25 зүйлийн шим тэжээл ба амин дэмүүд агуулагддаг байна. АНУ-ын Өмнөд Каролина мужид дөрвөн жилд 7500 хүн оролцуулсан судалгаагаар «архины төрлийн ундаа бага зэрэг /өдөрт 1-2 хундага дарс/ хэрэглэдэг хүмүүс огт амсдаггүй хүмүүсийг бодвол зүрх судасны өвчинд нэрвэгдэх магадлал 38 хувиар бага байдаг» гэсэн дүгнэлт гарчээ. Зөвхөн усан үзмийн дарс уудаг хүмүүсийн хувьд бүр илүү тааламжтай үр дүн гарсан аж.
Дарсыг хадгалах
Дарсыг 45 хэмийн налуутай байрлуулж, сэрүүн орчинд хадгалдаг. Шилтэй дарсыг хэвтээгээр нь бөглөөний үйсийг бүрэн далдалсан байдалтай хадгална. Хэрэв босоогоор нь удаан хадгалбал үйсэн бөглөө хатаж, завсраар нь хүчилтөрөгч орсноор дарсны чанарыг бууруулдаг байна. Ихэнх дарсыг харанхуйд хадгалдаг. Ялангуяа оргилуун дарсыг гэрлээс далд хадгалах ёстой.
Дарсны хундага
Дарсны амт, шимтийг мэдрэхэд хундаганы хэлбэр, мөн шилбэний өндөр ихээхэн үүрэгтэй гэнэ. Франц, Герман, Турк зэрэг орнуудад тюльпан буюу алтан зул цэцгийн хэлбэртэй хундагыг улаан бордонд, жижиг хундагыг цагаан дарсанд, бөмбөрцөг хэлбэрийн хундагыг бургон дарсанд ихэвчлэн хэрэглэдэг. Шил нь нимгэн, тунгалаг, нөлөөгүй, агаарын бөмбөлөггүй байх учиртай аж. Хундаганы 2/3-т хийхэд хангалттай байдаг агаад 0,75 литрийн дарсыг ихэвчлэн 8 хундаганд хийдэг. Шилбэнээс барьснаар дарсыг халаахгүйгээс гадна өнгийг нь шинжих боломж олгодог.

Юмыг яаж хурдан сурах вэ?
Танд маш том үүрэг даалгаврыг богино хугацаанд биелүүлэх шаардлага тулгарав уу? Эсвэл та ямарвааг бусдаасаа арай удаан сурах гээд байдаг талтай юу? Тийм бол дараах 7 зөвлөмж танд тус болно.
1. Тархиа бүү царцаа
Зарим нэг зүйлийг хичнээн олон удаа уншаад ч ойлгохгүй байх явдал бидэнд тохиолддог. Энэ нь сүүлийн үед ерөөсөө тархиа дорвитой гэгч нь ашиглаагүйн шинж. Юмыг хурдан сурах нэг арга бол зогсолтгүй сурах явдал өөрөө юм. Заавал хүнд хэцүү зүйл гэлтгүй, өөрийнхөө дуртай зүйлийнхээ талаар ч байсан хамаагүй ямарваа шинэ мэдлэг, мэдээлэл авч, юуг ч юм идэвхтэй бодож байхад л бидний тархи тэлдэг. Тиймээс тархиа царцаахгүйн тулд та өдөр бүр оюуны хөдөлмөр хийж бай. Түүнчлэн нэг ойлгосон зүйлээ дахин дахин давтаж, хэрэглэх нь ч үр дүнтэй арга юм.
2. Янз бүрийн арга туршиж үз
Жишээ нь хэл сурах гэж байгаа бол та зөвхөн аудио хуурцаг сонсохын оронд хажуугаар нь тухайн хэлээрээ ном уншиж, өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж заншвал толгойд тогтоогдоно. Мөн та аливааг зохион байгуулах чадварт суралцахыг хүсч байвал ганцхан түүнтэй холбоотой ном уншилгүй, өөрөө өөртөө менежментийн шинэ аргуудыг нээж болох юм. Нэг л үр дүнд хүрэх өөр өөр аргад суралцсанаар та тухайн мэдлэгээ өөрийнхөө дотор цементлэж, бэхжүүлнэ. Тархины унших, бодох, хуваарилах, сонсох зэрэг бүх хэсгүүдийг та нэг л юмыг сурахын тулд ашиглавал, таны оюун ухаанд зөвхөн тэр мэдлэгийн тухай дотоод холбоо, тогтолцоо үүсэх юм. Ингэснээр та өнөөхөө зүгээр л цээжлээд орхилгүй, харин жинхэнээсээ сурч чадна гэсэн үг.
3. Сурсан юмаа бусдад зааж өг
Ямарвааг та өөрийнхөө толгойд ягштал суулгамаар байвал та бусад хамтран ажиллагсад, суралцагчдад түүнийгээ зааж өгөх хэрэгтэй. Хүмүүст заах нь өөрөө өөртөө дахин чангаар уншиж зааж өгч байгаагаас өөрцгүй юм. Түүнчлэн хүн бусдын ярьж байгаа зүйлийг сонсохоос илүүтэй, өөрийнхөө ярьж байгаа зүйлийг сонсоход анхаарлаа хандуулдаг. Хамгийн гол нь заах гэж: буй зүйлээ номны биш өөрийнхөө үгээр тайлбарлах нь чухал. Ингэхийн тулд та эхлээд заах гэж байгаа зүйлийнхээ мөн чанарыг мэдсэн, тайлсан байх учиртай. Хүмүүст заах боломжгүй байгаа бол та тэр сэдвийнхээ хүрээнд блог бичиж болох юм.
4. Практик туршлага хуримтлуул
Суралцана гэдгийг олон хүмүүс ном бариад суухын нэр гэж боддог. Суралцана гэдэг нь мэдлэг хүлээж авахаас гадна, авсан мэдлэгээ үйлдлээрээ үзүүлэх явдал юм.
5. Санах гэж хичээхийн оронд зөв хариуг нь шууд хар
Сурна гэдэг мэдээж тийм амар юм биш. Заримдаа бид аль хэдийн уншиж мэдсэн зүйлээ эргээд санах гэхэд хэсгээс нь мартчихсан байдаг. Хэрэв та нэг зүйлийг санахад маш удаан хугацаа зарцуулж, өөрийгөө зовоож байвал ингэхийн оронд шууд зөв хариуг харсан нь дээр юм. Учир нь тэгэн байж олсон зүйл дараа нь дахиад л мартагдах нь их байдаг болохыг нэгэн судалгаа харуулжээ. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл ингэж тархиа гашилгах нь эвдрэл болохоос мэдлэг болж үлддэггүй аж.
6. Гол санааг нь л ойлго
Хэрэв та 65 хуудас материалыг бүгдийг нь уншиж ойлгох шаардлага гарвал огтхон ч өгүүлбэр өгүүлбэрээр нь нягтлах хэрэггүй. Бүгдийг нь хурдтай уншиж дуусга. Унших явцад хамгийн олон давтагдаж байгаа санаанууд таны тархинд үлдэнэ. Тэр санааг гүйцэд ойлгохын тулд дахиад нэг удаа хурдтай уншчих. Тэгээд дундуур нь босч өөртөө цай аягалангаа бага зэрэг амарсан ч болно. Үг болгоныг хүчилж уншвал сүүлийн хэдэн бүлэг дээр та бүр ядарч гүйцэх болно. Тэгээд өмнө нь уншсанаа ч мартчихна. Зайлшгүй мэдэх ёстой зүйлсээ л ойлгож аваад, бусад деталиуд бол тэрхүү чухал санааг л тойрсон хачир юм гэдгийг ухаараарай. Ямарвааг үгчилж биш утгачилж ойлговол хамаагүй үр дүнтэй байдаг.

Ном унших нь стрессээс гарах хамгийн сайн арга
Үүнийг Британийн эрдэмтэд зөвлөж байна. Ном унших нь хөгжим сонсох, цай уух, зугаалахаас ч илүү түргэн бөгөөд сайнаар нөлөөлдөг ажээ. Сассексийн их сургуулийн судлаач нар хүнийг стресст оруулдаг хэд хэдэн Блогын бичлэг дасгал тестийг сайн дураараа туршилтад орсон хүмүүсээр эхлээд хийлгэжээ. Дараа нь стрессээс хурдан гарахад тусалдаг уг аргыг /ном унших/ ашиглахыг тэдэнд санал болгон судасны цохилт, булчингийн чангарлыг нь ажигласан байна. Ном унших нь стрессийн түвшинг 68 хувиар бууруулдаг нь энэ удаа харагджээ. Иймд Та зургаан минутын турш ном чимээгүй уншвал судасны цохилт хэвийн болж, булчин тайвшрах нь байна. Тэгвэл хөгжим сонсох нь стрессийн түвшинг 61, аяга цай юм уу кофе уух нь 54, гадаа зугаалах нь 42, дүрс бичлэгийн тоглоом тоглох 21 хувь бууруулах аж. Стрессээс гарахад аймшгийн эсвэл шалгалтын бодлогын хураамж ер нь ямар ном унших нь нэг их чухал биш гэнэ. "Харин зохиолчийн санаа бодлыг гүнзгий мэдрэн, маш анхааралтай унших хэрэгтэй" гэж судалгааны багийн ахлагч, мэдрэлийн физиологич Дэвид Льюис зөвлөжээ.
“Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй гэсэн дунд хугацааны үнэлгээ гарчээ. Иймээс хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох сайд нар, хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах, салбар хоорондын ажлыг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд шаардагдах хөрөнгийг төсвийн багцдаа тусгахыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа.
Та өдрийг яаж эхлүүлдэг вэ? Таны амьдралын нэг өдөр хэрхэн өнгөрөх нь та өглөөг яаж угтахаас шалтгаалдаг гэж хэлж болно. Өглөөг инээмсэглэж угтвал тэр өдөртөө та инээмсэглэж өдрийг сайхан өнгөрөөнө ч гэсэн үг байдаг. Харин та өдрийг яаж угтах гэж байна.
1. Сэрүүлэгнийхээ цочмоор дууг соль!
Өглөө бүр таныг ууртай сэрүүлэгтэй цагны чих өвтгөм хашгираан сэрээдэг үү? Үүнээс ангижирцгаая! Мэдээж цочмоор дуунд хүн хурдан сэргэдэг нь үнэн. Гэхдээ энэ нь таныг өдрийн турш бухимдалтай байлгах болно. Учир нь та орноосоо босохдоо л тархиныхаа хамаг эд эсийг доргиож байна шүү дээ. Үүний оронд зөөлөн, урсгал дуу тавь. Энэ нь таныг нойрноосоо аажим аажмаар, зөв дарааллаар сэрэхэд тусална. Ийм дуу тавьбал ч би сэрэхгүй дээ гэж бодож байвал босдог цагаасаа 5минутын өмнө тааруулж болно. Хэдэн минутын турш дуу яваад эхлэхээр та сэрж л таарна. Гол нь огло харайж сэрэх хачин зуршилгүй л бол та сэрүүлэгтэй цагаа “орилдог” биш “дуулдаг” болгоорой.
2. Гүй, алх, шогш
Шөнөжин “битүү хайрцаг”-нд унтаж унтчихаад л, бид гэрээсээ гараад машин гэдэг нэртэй бас нэг битүү хайрцганд бушуухан орж суугаад авдаг. Энэ хооронд таны бие сэргэж, эд эсүүд чинь идэвхтэй ажиллагаанд орж амжихгүй. Тиймээс өглөө бүр 10-20 минут алхаж, дундуур нь бага сага гүйж, зарим хэсэгт зөөлөн шогшиж бай. Ер нь алхаж явахад л хамгийн шилдэг санаанууд орж ирдэг гэдгийг та мэдэх үү? Тиймээс бизнеслэйди, шинэ ажилтан нарт энэ зөвлөгөө хамгийн их хамаатай юм.
3. Улс төрийн биш цаг агаарын мэдээ сонс
Зурагтаар гардаг мэдээнүүдийн ихэнх нь биднийг бухимдуулж орхидог. Махны үнэ хоёр хоногийн өмнөхөс тэд дахин нэмэгдлээ, УИХ-ын гишүүн тэр тэглээ гээд л...баярлах сайхан зүйл нэг ч алга шив? Тиймээс та өглөө босч зурагтаа эсвэл компьютераа асаагаад шууд улс төрийн, цаг үеийн мэдээллийн суваг, вебсайт руу орох хэрэггүй. Харин сэтгэлийг тань сэргээж эрч хүч өгдөг зүйлсийн тухай эхэлж сонсоорой.
4. Жагсаалт гаргаад хоёр дахин шалга
Цаасан дээр жагсааж дуусахаасаа нааш ажлынхаа өдрийг бүү эхлүүл. Зөвхөн толгой дотроо хийх ёстой юмнуудаа хадгалах нь хангалтгүй. Түүнийгээ дотроосоо гаргаж, бичиж тавьснаар та илүү үр дүнтэй ажиллах болно.
5. Шинэ өдрийг үнсэлтээр эхлүүлж, үнсэлтээр дуусга
Өглөөний мэнд, сайхан амраарай гэдэг хоёр үгийг үргэлж дотно дулаахан үнсэлтээр хачирлаж бай. Үүнийг зүгээр л зуршил болгох хэрэгтэй. Хараахан нөхөр аваагүй байгаа бол, ээжийгээ, дүүгээ тэгж үнсэж болно. Үнсүүлээд гарсан өдөр үргэлж азтай байдаг.
6. Өглөөний цайгаа заавал уугаарай, гуйя!
Ээжүүдийн хэлдгээр: Өглөөний цай бол өдрийн хамгийн чухал хоол. Яаж ч хоцорч байсан хоосон ходоодтой битгий гар. Зарим бүсгүйчүүд өглөө хоол идэхгүй байснаараа өөрийгөө турна гэж боддог. Харин ч өглөө хоол идэхгүй байх нь таргалах эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг сана. Яарч байсан ч, ядаж л таксинд идэх юм аваад гараарай. Ямар ч байсан уугаагүй чигтээ өдрийн хоолны цаг хүргэж болохгүй. Тархи, бие хоёроо бодоорой!
7. Урам зориг ав
Төлөвлөгөөгөө гаргачихлаа, хайртдаа эсвэл хүүхдүүддээ үнсүүлчихлээ, цайгаа уучихлаа… одоо яах билээ? Жаахан урам зоригоор өөрийгөө дүүргээд авбал ямар вэ! Өдрийн турш сэтгэл санааг чинь сайхан байлгах ямар нэг зүйлийг сэд. Жишээ нь та сайхан дотуур хувцас өмсөхөөрөө өөртөө итгэлтэй болдог бол нэг өглөө хамгийн дуртай дотоожоо өмсөөд гар. Дараагийн өдрийг өчигдөр орой нь даргынхаа хэлсэн магтаалын үгийг бодож эхлүүлж болно. Энэ мэтчилэн өдөр бүр өөрийгөө жаргалтай болгох арга ол.
“Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй гэсэн дунд хугацааны үнэлгээ гарчээ. Иймээс хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох сайд нар, хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах, салбар хоорондын ажлыг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд шаардагдах хөрөнгийг төсвийн багцдаа тусгахыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа.
Та өдрийг яаж эхлүүлдэг вэ? Таны амьдралын нэг өдөр хэрхэн өнгөрөх нь та өглөөг яаж угтахаас шалтгаалдаг гэж хэлж болно. Өглөөг инээмсэглэж угтвал тэр өдөртөө та инээмсэглэж өдрийг сайхан өнгөрөөнө ч гэсэн үг байдаг. Харин та өдрийг яаж угтах гэж байна.
1. Сэрүүлэгнийхээ цочмоор дууг соль!
Өглөө бүр таныг ууртай сэрүүлэгтэй цагны чих өвтгөм хашгираан сэрээдэг үү? Үүнээс ангижирцгаая! Мэдээж цочмоор дуунд хүн хурдан сэргэдэг нь үнэн. Гэхдээ энэ нь таныг өдрийн турш бухимдалтай байлгах болно. Учир нь та орноосоо босохдоо л тархиныхаа хамаг эд эсийг доргиож байна шүү дээ. Үүний оронд зөөлөн, урсгал дуу тавь. Энэ нь таныг нойрноосоо аажим аажмаар, зөв дарааллаар сэрэхэд тусална. Ийм дуу тавьбал ч би сэрэхгүй дээ гэж бодож байвал босдог цагаасаа 5минутын өмнө тааруулж болно. Хэдэн минутын турш дуу яваад эхлэхээр та сэрж л таарна. Гол нь огло харайж сэрэх хачин зуршилгүй л бол та сэрүүлэгтэй цагаа “орилдог” биш “дуулдаг” болгоорой.
2. Гүй, алх, шогш
Шөнөжин “битүү хайрцаг”-нд унтаж унтчихаад л, бид гэрээсээ гараад машин гэдэг нэртэй бас нэг битүү хайрцганд бушуухан орж суугаад авдаг. Энэ хооронд таны бие сэргэж, эд эсүүд чинь идэвхтэй ажиллагаанд орж амжихгүй. Тиймээс өглөө бүр 10-20 минут алхаж, дундуур нь бага сага гүйж, зарим хэсэгт зөөлөн шогшиж бай. Ер нь алхаж явахад л хамгийн шилдэг санаанууд орж ирдэг гэдгийг та мэдэх үү? Тиймээс бизнеслэйди, шинэ ажилтан нарт энэ зөвлөгөө хамгийн их хамаатай юм.
3. Улс төрийн биш цаг агаарын мэдээ сонс
Зурагтаар гардаг мэдээнүүдийн ихэнх нь биднийг бухимдуулж орхидог. Махны үнэ хоёр хоногийн өмнөхөс тэд дахин нэмэгдлээ, УИХ-ын гишүүн тэр тэглээ гээд л...баярлах сайхан зүйл нэг ч алга шив? Тиймээс та өглөө босч зурагтаа эсвэл компьютераа асаагаад шууд улс төрийн, цаг үеийн мэдээллийн суваг, вебсайт руу орох хэрэггүй. Харин сэтгэлийг тань сэргээж эрч хүч өгдөг зүйлсийн тухай эхэлж сонсоорой.
4. Жагсаалт гаргаад хоёр дахин шалга
Цаасан дээр жагсааж дуусахаасаа нааш ажлынхаа өдрийг бүү эхлүүл. Зөвхөн толгой дотроо хийх ёстой юмнуудаа хадгалах нь хангалтгүй. Түүнийгээ дотроосоо гаргаж, бичиж тавьснаар та илүү үр дүнтэй ажиллах болно.
5. Шинэ өдрийг үнсэлтээр эхлүүлж, үнсэлтээр дуусга
Өглөөний мэнд, сайхан амраарай гэдэг хоёр үгийг үргэлж дотно дулаахан үнсэлтээр хачирлаж бай. Үүнийг зүгээр л зуршил болгох хэрэгтэй. Хараахан нөхөр аваагүй байгаа бол, ээжийгээ, дүүгээ тэгж үнсэж болно. Үнсүүлээд гарсан өдөр үргэлж азтай байдаг.
6. Өглөөний цайгаа заавал уугаарай, гуйя!
Ээжүүдийн хэлдгээр: Өглөөний цай бол өдрийн хамгийн чухал хоол. Яаж ч хоцорч байсан хоосон ходоодтой битгий гар. Зарим бүсгүйчүүд өглөө хоол идэхгүй байснаараа өөрийгөө турна гэж боддог. Харин ч өглөө хоол идэхгүй байх нь таргалах эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг сана. Яарч байсан ч, ядаж л таксинд идэх юм аваад гараарай. Ямар ч байсан уугаагүй чигтээ өдрийн хоолны цаг хүргэж болохгүй. Тархи, бие хоёроо бодоорой!
7. Урам зориг ав
Төлөвлөгөөгөө гаргачихлаа, хайртдаа эсвэл хүүхдүүддээ үнсүүлчихлээ, цайгаа уучихлаа… одоо яах билээ? Жаахан урам зоригоор өөрийгөө дүүргээд авбал ямар вэ! Өдрийн турш сэтгэл санааг чинь сайхан байлгах ямар нэг зүйлийг сэд. Жишээ нь та сайхан дотуур хувцас өмсөхөөрөө өөртөө итгэлтэй болдог бол нэг өглөө хамгийн дуртай дотоожоо өмсөөд гар. Дараагийн өдрийг өчигдөр орой нь даргынхаа хэлсэн магтаалын үгийг бодож эхлүүлж болно. Энэ мэтчилэн өдөр бүр өөрийгөө жаргалтай болгох арга ол.
Европын орнуудад улаан дарсыг зохистой хэрэглэх нь зүрхний үйл ажиллагааг дэмжин хамгаалж, хөгшрөлтийг бууруулан, судасны уян хатан чанарыг хадгалахад ашигтай гэж үздэг.
Дээд зэргийн виног өдөр бүр тогтмол 100 грамм орчим хэрэглэх нь хамгийн тохиромжтой гэж үзжээ. Цэвэр улаан винонд хүний биед хэрэгцээтэй 25 зүйлийн шим тэжээл ба амин дэмүүд агуулагддаг байна. АНУ-ын Өмнөд Каролина мужид дөрвөн жилд 7500 хүн оролцуулсан судалгаагаар «архины төрлийн ундаа бага зэрэг /өдөрт 1-2 хундага дарс/ хэрэглэдэг хүмүүс огт амсдаггүй хүмүүсийг бодвол зүрх судасны өвчинд нэрвэгдэх магадлал 38 хувиар бага байдаг» гэсэн дүгнэлт гарчээ. Зөвхөн усан үзмийн дарс уудаг хүмүүсийн хувьд бүр илүү тааламжтай үр дүн гарсан аж.
Дарсыг хадгалах
Дарсыг 45 хэмийн налуутай байрлуулж, сэрүүн орчинд хадгалдаг. Шилтэй дарсыг хэвтээгээр нь бөглөөний үйсийг бүрэн далдалсан байдалтай хадгална. Хэрэв босоогоор нь удаан хадгалбал үйсэн бөглөө хатаж, завсраар нь хүчилтөрөгч орсноор дарсны чанарыг бууруулдаг байна. Ихэнх дарсыг харанхуйд хадгалдаг. Ялангуяа оргилуун дарсыг гэрлээс далд хадгалах ёстой.
Дарсны хундага
Дарсны амт, шимтийг мэдрэхэд хундаганы хэлбэр, мөн шилбэний өндөр ихээхэн үүрэгтэй гэнэ. Франц, Герман, Турк зэрэг орнуудад тюльпан буюу алтан зул цэцгийн хэлбэртэй хундагыг улаан бордонд, жижиг хундагыг цагаан дарсанд, бөмбөрцөг хэлбэрийн хундагыг бургон дарсанд ихэвчлэн хэрэглэдэг. Шил нь нимгэн, тунгалаг, нөлөөгүй, агаарын бөмбөлөггүй байх учиртай аж. Хундаганы 2/3-т хийхэд хангалттай байдаг агаад 0,75 литрийн дарсыг ихэвчлэн 8 хундаганд хийдэг. Шилбэнээс барьснаар дарсыг халаахгүйгээс гадна өнгийг нь шинжих боломж олгодог.
Өмнө Монгол улсын зөвхөн Чингис хаанаар нь мэддэг байсан дэлхий дахин эдүгээ их хааны удмын нууцыг тайлахаар мэрийж байна. БНХАУ-ын эрдэмтэд Чингисийн удмын эртний монголчуудын ДНХ-ыг шинжилж, генийн кодыг нь тайлсан хэмээн мэдэнджээ. Тус эрдэмтэн судалгааг Өвөрмонголын Хөдөө аж ахуйн их сургууль болон Үндэсний их сургуулийн эрдэмтэд хийж, дэлхийн генийн судалгааны хамгийн том төвд шинжлүүлсэн байна. Тэд Өвөрмонголд амьдарч байсан Чингисийн 34 дэх үеийн удмын эрэгтэй хүний генийг судалджээ. “Синьхуа” агентлагийн мэдээлж буйгаар өдгөө монгол угсаатай 10 сая хүн дэлхий дээр амьдарч байгаа гэнэ. Тиймээс Чингис хааныг дэлхий даяар ген нь хамгийн их тархсан хүний нэгээр нэрлэжээ. Учир нь өдгөө дэлхий дээр амьдарч буй нийт эрчүүдийн 0.5 хувьд нь Чингис хааны ген бий аж. Мөн монголчуудын найман хувийнх нь Ү хромосом Монголын эзэнт гүрний үеийн хүмүүсийнхтэй төстэй болохыг баталахыг оролджээ. Хэдийгээр энэхүү судалгаа хэр баттай гэдгийг нотолж чадахгүй ч олон хүний сонирхолыг татаж эхэлсэн байна.
Тэрбумтан болох нэгэнд шивнэх үгс
… Мөнгө тогтоох аргууд
-Нялх хүүхдийн дэрэн доогуур мөнгө хадгалбал ойрын үед хөрөнгөжих боломж олгодог.
-Нар мандсаны дараа төлөөс өгөх, сарын эхээр болон хаврын хөхөөн дуунаар алтан эдлэл худалдан авах, ширээний бүтээлэгний завсар мөнгө хадгалах, мөнгөнийхээ дээжийг доод тал нь гурав хоног хадгалах аваас олсон мөнгө хуруун завсраар урсахгүй….
Цээрлэх ёсон
Ширээн дээр байгаа хогийг гараар хамах, ширээн дээр малгай, хоосон лонх, түлхүүр тавих, нар жаргасны дараа угаадас, хогоо гаргаж хаях, өр зээлээ эргүүлэн өгөх, олон төрлийн шүүр гал тогооны өрөөнд тавих, гэртээ задгай мөнгө хуримтлуулж, байн байн тоолох, хэтэвчин дэх салаа бүрээр мөнгөө хийх, даваа гаригт өр төлөхийг цээрлэ. Мөн хэтэвчин дотроо өрийн бичиг хадгалах хэрэггүй. …
Тэрбумтан болох нэгэнд шивнэх үгс-Нялх хүүхдийн дэрэн доогуур мөнгө хадгалбал ойрын үед хөрөнгөжих боломж олгодог.
-Нар мандсаны дараа төлөөс өгөх, сарын эхээр болон хаврын хөхөөн дуунаар алтан эдлэл худалдан авах, ширээний бүтээлэгний завсар мөнгө хадгалах, мөнгөнийхээ дээжийг доод тал нь гурав хоног хадгалах аваас олсон мөнгө хуруун завсраар урсахгүй….
Цээрлэх ёсон
Ширээн дээр байгаа хогийг гараар хамах, ширээн дээр малгай, хоосон лонх, түлхүүр тавих, нар жаргасны дараа угаадас, хогоо гаргаж хаях, өр зээлээ эргүүлэн өгөх, олон төрлийн шүүр гал тогооны өрөөнд тавих, гэртээ задгай мөнгө хуримтлуулж, байн байн тоолох, хэтэвчин дэх салаа бүрээр мөнгөө хийх, даваа гаригт өр төлөхийг цээрлэ. Мөн хэтэвчин дотроо өрийн бичиг хадгалах хэрэггүй. …
Wednesday, 24 September 2008
Мөнгө гэдэг агуу, бас амьдралд зайлшгүй хэрэгтэй зүйл гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Тиймээс олныг нуршилгүйгээр, мөнгийг жинхэнэ утгаар нь “хүүдийлж” чадсан хүмүүс буюу тэрбумтнууд энэхүү амьгүй мөртөө агуу хүчтэй зүйлийн талаар юу өгүүлснийг нь сонирхоцгооё.
Корнелиус Вандербильт “Би бүхий л амьдралынхаа туршид мөнгө бодож галзуурах шахаж явсан. Тиймээс ч мөнгө хийх шинэ арга замыг олж нээсээр явтал надад боловсрол, мэдлэг олж авах цаг зав үлдээгүй” гэсэн бол Жон Рокфеллер “Бүхэл өдрийн туршид ажиллаж хөдөлмөрлөдөг хүн хэдийд нь мөнгө хийх билээ” хэмээжээ.
Харин Генри Форд “Хорвоогийн хамгийн хэцүү зүйл бол өөрийн тархи толгойгоор сэтгэх явдал. Магадгүй ийм учраас л хүмүүс үүнийг хийх сонирхолгүй байдаг биз” гэж үзсэн бол Аристотель Онассис “Амьдралд хамгийн чухал зүйл бол мөнгө. Тийм болохоор мөнгөтэй хүн гэдэг бидний цаг үеийн жинхэнэ хаадууд. Бизнест ч хамгийн хэцүү зүйл бол анхны 5000 долларын ашгийг олох, харин дараагийнх нь анхны сая доллараа олох явдал. Мөнгөний талаар өдөр шөнөгүй бодох хэрэгтэй. Мөнгө зүүднээс тань салахгүй байх ёстой. Мөнгөгүй байгаа бол бусдаас зээлд. Гэхдээ бага хэмжээний мөнгийг хэзээ ч бүү зээлд. Нэг дор ихийг зээлээд, түүнийгээ ч богино хугацаанд эргүүлж өг. Мөнгөтэй болохын тулд нойроо хас. Өдөрт гурван цаг дутуу унтахад жилд бараг нэг сарыг хэмнэнэ” гэсэн байна.
Тэгвэл Роберт Кийосаки “Хэрэв мөнгө таны толгойд нэгдүгээрт тавигддаггүй бол хэзээ ч алган дээр тань унаад ирэхгүй. Харин алган дээр унаж ирэхгүй байна гэдэг мөнгө, бас мөнгөтэй хүмүүс таниас зайгаа барихын цондон” хэмээн үзсэн байхад Жозеф Кеннеди “Сая доллартай болохын тулд хорон санаатай, бүдүүлэг, зальжин, бас өрөвдөх сэтгэлгүй байх хэрэгтэй. Дээр нь “ажлын мал” шиг л ажиллах ёстой. Таны хэн байх нь надад сонин биш. Гол нь, та эхнийх нь л байх хэрэгтэй. Хоёрдугаарт бичигдэнэ гэдэг маш муу. Ялагч байх нь хамгийн чухал. Хоёрт, гуравт ирэх биш, ялах, ялах, бас ялах л хэрэгтэй” гэж өөрийн хөвгүүд болох Жон болон Роберт нарт захиас үлдээж байжээ.
Ставрос Ниархос “Саятнууд мөнгөний үнэ цэнийг мэддэг. Тиймээс түүнээс хоёр гараараа үхэн хатан зууралддаг. Саятнууд бүгд л харамч, хахир зантай. Поль Гетти гэхэд гэрийнхээ үүдэнд төлбөртэй утас тавьсан. Зочдыг өөрийнхөө утсаар үнэ төлбөргүй яриулахгүй гэж тэр шүү дээ.
Онассис зөвхөн өөрийн агаарын шугамаар нисдэг, эсвэл үүнийгээ бусад компанийн нислэгээр сольдог. Би ч мөн зочид буудалд мөнгө үрэхгүйн тулд өөрийн дарвуулт завин дээр амьдардаг. Яагаад ингэж болохгүй гэж?” хэмээн биднээс асууж байхад, Поль Гетти “Их мөнгө олох цорын ганц арга бол өөрийн бизнесийг нээх явдал. Хүний ажлыг хийгээд хэзээ ч их мөнгө олохгүй. Тиймээс өөрийн “нүхийг” олж аваад, хүнд хэрэгцээтэй боловч өөр хаанаас ч олдохгүй, эсвэл маш их хөлс хүчээр олдох бүтээгдэхүүн, үйлчилгээг гарга. Миний хувьд, өөрөө хөлсөө урсган байж, 100 доллар олох гэснээс зуун хүнийг хөлсөлж аваад, тэднээрээ ганц, ганц доллар олуулсан нь хавьгүй дээр. Тэрбумтан болохын тулд асар их ажиллах чадвар, энд би асар их гэж зориуд тэмдэглэж байна, дээр нь тэрбумтан хүний ухаан нэн шаардлагатай. Тэрбумтан хүний ухаан гэдэг өөрийн бүх мэдлэг, ур ухаан, авьяас чадварыг өмнөө тавьсан зорилгынхоо зүгт төвлөрүүлэх явдал. Өөрөөр хэлбэл, таныг орвонгоор нь өөрчлөх тэр л зүйл юм” гэжээ.
Харин Уэйн Хайзенга “Аливаа арилжаа худалдаа гэдэг хүүхний араас хөөцөлдөж байгаатай л адил юм даа. Бариад авна, тэгээд за гэж хэлтэл нь шахаж өгнө. За гэж хэлсэн ч шахаад, дараад байна. Дараа нь “хоёр нүдний хооронд нь” тас буулгана. Тэгээд чадхийлгэнэ дээ” гэсэн бол Гарольдсон Лафайет Хант “Би амьдралынхаа туршид зуу илүү тооны компани байгуулсан. Одоо би өдөрт дөрвөн саяын орлоготой. Үүнийгээ эргээд харахад амжилтад хүрэхийн тулд дөрвөн зүйл хэрэгтэй гэж бодогддог. Хамгийн эхэнд хүсч буй зүйлээ тодорхойл. Хоёрдугаарт, үүнийхээ төлөө хэдийг төлөхөө тооцоол. Гуравдугаарт, энэ үнээ төлөхөд бэлтгэ. Ингээд дөрөвдүгээрт нь үйл ажиллагаанд орж, тэрхүү үнээ төл. Ихэнх хүмүүсийн алдаа нь хүсч буй зүйлийнхээ үнэ өртгийг аль болох төлөхгүй гэж сэтгэдэгт байдаг” хэмээсэн аж.
Вупи Голдберг “Энэ найруулагч намайг зураг авалтад оролцуулахгүй гэх нь юу ч биш. Харин би өөрөө юуг хүсч байна гэдэг л надад сонирхолтой байна” гэсэн бол Эдди Риккенбэкер “Миний амжилтын оргилд хүрсэн томъёолол бол ердөө л “Бүгдийг ул суурьтай сэтгэ. Хийхдээ ч ул суурьтай л хийж бай” хэмээн товчхон хариулжээ. Энэ бүхний эцэст Вуди Аллен “Хэрэгтэй газраа хэрэгтэй цагт нь байж чадвал амжилтын наян хувь таны халаасанд орлоо гэсэн үг” гэж өөрийн амжилтыг тодорхойлсон байхад Уиллард Мариотт “Долоо хоногт дөчхөн цаг ажиллаад хэр хол явах вэ дээ” хэмээн анхааруулсан байна.
Мөнгө тогтоох аргууд
-Нялх хүүхдийн дэрэн доогуур мөнгө хадгалбал ойрын үед хөрөнгөжих боломж олгодог.
-Нар мандсаны дараа төлөөс өгөх, сарын эхээр болон хаврын хөхөөн дуунаар алтан эдлэл худалдан авах, ширээний бүтээлэгний завсар мөнгө хадгалах, мөнгөнийхээ дээжийг доод тал нь гурав хоног хадгалах аваас олсон мөнгө хуруун завсраар урсахгүй.
-Хавирган сарны туяанд мөнгөө харуулж “Сар томрох тусмаа миний мөнгийг өсгөж өгөөч” хэмээн шивнэ. Шинэ сартай үдэш буюу хавирган сартай үед мөнгөө шаржигнуулахад л хангалттай. Мөн байнга хадгалдаг зоосоо харуулсан ч болно. Тэгээд тэр мөнгөө хадгал.

Ширээн дээр байгаа хогийг гараар хамах, ширээн дээр малгай, хоосон лонх, түлхүүр тавих, нар жаргасны дараа угаадас, хогоо гаргаж хаях, өр зээлээ эргүүлэн өгөх, олон төрлийн шүүр гал тогооны өрөөнд тавих, гэртээ задгай мөнгө хуримтлуулж, байн байн тоолох, хэтэвчин дэх салаа бүрээр мөнгөө хийх, даваа гаригт өр төлөхийг цээрлэ. Мөн хэтэвчин дотроо өрийн бичиг хадгалах хэрэггүй.